Бүсгүйчүүд бидний гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ төлөө
хийх хамгийн чухал зүйл бол тэднийхээ эрүүл мэндэд санаа тавих байдаг шүү дээ.
Зөвхөн тэдний төлөө гэхээс гадна бид өөрсдөө ч бас эрүүл байж байж аз жаргалтай,
урт удаан амьдарна. Үүний тулд хийх хамгийн энгийн бөгөөд чухал алхам нь эрүүл,
зөв хооллолт гэдгийг мэдэж байгаа байх. Тийм ч үүднээс энэ удаагийн хоолны
жороороо гэр бүлийнхэнтэйгээ амтархан идэх, хамгийн амин дэмлэг орцтой салатны
жоруудыг хүргэж байна.
1.
Брокколи, гахайн утсан махтай салат
Орц:
1. 1 хумс сармис (Жижиглэж хэрчсэн)
2. ¼ аяга илчлэг багатай майонез
3. 2 цайны халбага алимны цуу
4. 1 цайны халбага элсэн чихэр
5. 4 аяга жижиглэн хэрчсэн брокколи
6. 3 хэрчим гахайн мах (үйрүүлж жижиглэсэн)
7. 3 цайны халбага хатаасан цангис жимс
8. Хар перец
9. Давс
Хийх дараалал:
Хийх арга нь тун амархан. Дээрх орцуудаа цуглуулчихсан байхад л болоод явчихна гэсэн үг. Бүх орцоо бэлдээд том саванд хийж сайтар холиход л болох нь тэр.

2. Тахианы мах, шарсан улаан лоольтой
брокколины салат
6 хүний порц
Орц:
1. 600 грамм тахианы цээж мах (ясгүй, арьсгүй)
2. 4 аяга брокколи
3. 600 гр дундаж хэмжээтэй улаан лооль
4. 5 цайны халбага оливийн тос
5. 1 цайны халбага давс
6. 1 цайны халбага нунтаг хар перец
7. ½ цайны халбага нунтаг улаан перец
8. ¼ аяга нимбэгний шүүс
Хийх дараалал:
1. Тахианыхаа махыг хайруулын тавгандаа хийгээд махаа бүрэн бүрхэх хэмжээний хангалттай ус хийн зөөлөн галаар буцалгана. Махаа ойролцоогоор 10-12 минут буюу дундаа ягаан өнгөгүй болтол нь болгоорой. Болсон махаа гаргаж ирээд жижиг хэмжээтэй хэрчиж тавина.
2. Ус буцалгаад том саванд хийгээд дээрээс нь нэмж брокколигоо хийгээд 3-5 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар зайлаарай.
3. Харин одоо улаан лоолио голоор нь хуваагаад үрийг нь шахаж гаргана. Сальфетик дэлгэж тавиад дээрээс нь үрийг нь шахсан улаан лоолио хэрчсэн талаар нь тавиад хаттал нь буюу ойролцоогоор 5 минут сальфеткиндаа ороож байлгана. Галаа хамгийн халуун дээр нь тавиад хайруулын тавгаа халаах ба энэ үед улаан лоолиныхоо хэрчсэн талд нь багсаар оливийн тосоо түрхэж өгөөд халуун хайруулын тавгандаа хийж шарна.
4. Ойролцоогоор 4-5 минут буюу улаан лоолио зөөлрөөд бага зэрэг түлэгдээд ирэхээр нь нөгөө талыг нь бас оливийн тосоор тослоод эргүүлээд шарна. Мөн бага зэрэг түлэгдээд ирэхээр нь гаргана. Хайруулын тавгаа цэвэрлэх хэрэггүй шүү.
5. Хайруулын тавгандаа 3 халбага оливийн тос хийгээд сайтар тараагаад халаана. Дээр нь давс, хар перец, улаан перецээ нэмээд 45 секунд орчим буюу сайхан үнэртэх хүртэл нь хуурна. Дээр нь нимбэгний шүүсээ аажим аажмаар нэмж хийнэ. Хийснийхээ дараа галаа унтраагаад хайруулын тавагныхаа ёроолоор сайтар хутгаж өгнө.
6. Улаан лоолио жижиг хэрчээд том саванд хийж бусад бэлдсэн орцуудаа дээрээс нь нэмж хийгээд холино. Ингээд л амтат салат бэлэн болох нь тэр.

No comments:
Post a Comment