Tuesday, December 15, 2015

Өөрийнхөөрөө намайг хайрлаач



Чи бол өдөр чи бол шөнө
Чи бол урсах цусны минь өнгө
Чи бол эдгэрэл, чи бол шаналал
Чи бол миний хүрэхийг хүсч буй цорын ганц зүйл
Ийм их утга учир илтгэх байсныг огт мэдсэнгүй (ийм их)
Чи бол айдас, гэхдээ надад хамаагүй
Учир нь би ийм аз жаргалтай байж үзээгүй
Надтай хамт харанхуй руу яваач
Өөрсдийн хиймэл дагуул дээр чамайг аваачья
Тэндээс чи амьдралд минь авчирсан ертөнцөө харж болно (амьдралд минь авчирсан)
Өөрийнхөөрөө намайг хайрлаач 2х
Өөрийнхөөрөө намайг энхрийлээч 2х
Чи юугаа хүлээнэ вэ?
Тодорч бүдгэрнэ
Диваажингын хөвөөн дээр
Арьсны чинь инч бүр миний олж болох ариун тагш
Зөвхөн чи л зүрхийг минь гал мэт ноцоож  чадна
Би чамд бүрэн удирдлагыг өгнө
Учир нь би төвлөрч чадахгүй нь
Толгой минь эргэж, харагдах орчин бүрэлзэнэ
Чи юу хүлээсэн юм бэ?
Өөрийнхөөрөө намайг хайрлаач 2х
Өөрийнхөөрөө намайг энхрийлээч 2х
Чи юу хүлээсэн юм бэ?
Би чамд бүрэн удирдлагыг өгнө
Учир нь би төвлөрч чадахгүй нь
Толгой минь эргэж, харагдах орчин бүрэлзэнэ
Чи юу хүлээсэн бэ?
Өөрийнхөөрөө намайг хайрлаач 2х
Өөрийнхөөрөө намайг энхрийлээч 2х
Чи юу хүлээсэн юм бэ?


Шинэхэн брокколигоор хийх салатууд




Бүсгүйчүүд бидний гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ төлөө хийх хамгийн чухал зүйл бол тэднийхээ эрүүл мэндэд санаа тавих байдаг шүү дээ. Зөвхөн тэдний төлөө гэхээс гадна бид өөрсдөө ч бас эрүүл байж байж аз жаргалтай, урт удаан амьдарна. Үүний тулд хийх хамгийн энгийн бөгөөд чухал алхам нь эрүүл, зөв хооллолт гэдгийг мэдэж байгаа байх. Тийм ч үүднээс энэ удаагийн хоолны жороороо гэр бүлийнхэнтэйгээ амтархан идэх, хамгийн амин дэмлэг орцтой салатны жоруудыг хүргэж байна.


1.       Брокколи, гахайн утсан махтай салат
Орц:
1. 1 хумс сармис (Жижиглэж хэрчсэн)
2. ¼ аяга илчлэг багатай майонез
3. 2 цайны халбага алимны цуу
4. 1 цайны халбага элсэн чихэр
5. 4 аяга жижиглэн хэрчсэн брокколи
6. 3 хэрчим гахайн мах (үйрүүлж жижиглэсэн)
7. 3 цайны халбага хатаасан цангис жимс
8. Хар перец
9. Давс
Хийх дараалал:
Хийх арга нь тун амархан. Дээрх орцуудаа цуглуулчихсан байхад л болоод явчихна гэсэн үг. Бүх орцоо бэлдээд том саванд хийж сайтар холиход л болох нь тэр.
 


1.       2. Тахианы мах, шарсан улаан лоольтой брокколины салат
6 хүний порц
Орц:
1. 600 грамм тахианы цээж мах (ясгүй, арьсгүй)
2. 4 аяга брокколи
3. 600 гр дундаж хэмжээтэй улаан лооль
4. 5 цайны халбага оливийн тос
5. 1 цайны халбага давс
6. 1 цайны халбага нунтаг хар перец
7. ½ цайны халбага нунтаг улаан перец
8. ¼ аяга нимбэгний шүүс
Хийх дараалал:
1. Тахианыхаа махыг хайруулын тавгандаа хийгээд махаа бүрэн бүрхэх хэмжээний хангалттай ус хийн зөөлөн галаар буцалгана. Махаа ойролцоогоор 10-12 минут буюу дундаа ягаан өнгөгүй болтол нь болгоорой. Болсон махаа гаргаж ирээд жижиг хэмжээтэй хэрчиж тавина.
2. Ус буцалгаад том саванд хийгээд дээрээс нь нэмж брокколигоо хийгээд 3-5 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар зайлаарай.
3. Харин одоо улаан лоолио голоор нь хуваагаад үрийг нь шахаж гаргана. Сальфетик дэлгэж тавиад дээрээс нь үрийг нь шахсан улаан лоолио хэрчсэн талаар нь тавиад хаттал нь буюу ойролцоогоор 5 минут сальфеткиндаа ороож байлгана. Галаа хамгийн халуун дээр нь тавиад хайруулын тавгаа халаах ба энэ үед улаан лоолиныхоо хэрчсэн талд нь багсаар оливийн тосоо түрхэж өгөөд халуун хайруулын тавгандаа хийж шарна.
4. Ойролцоогоор 4-5 минут буюу улаан лоолио зөөлрөөд бага зэрэг түлэгдээд ирэхээр нь нөгөө талыг нь бас оливийн тосоор тослоод эргүүлээд шарна. Мөн бага зэрэг түлэгдээд ирэхээр нь гаргана. Хайруулын тавгаа цэвэрлэх хэрэггүй шүү.
5. Хайруулын тавгандаа 3 халбага оливийн тос хийгээд сайтар тараагаад халаана. Дээр нь давс, хар перец, улаан перецээ нэмээд 45 секунд орчим буюу сайхан үнэртэх хүртэл нь хуурна. Дээр нь нимбэгний шүүсээ аажим аажмаар нэмж хийнэ. Хийснийхээ дараа галаа унтраагаад хайруулын тавагныхаа ёроолоор сайтар хутгаж өгнө.
6. Улаан лоолио жижиг хэрчээд том саванд хийж бусад бэлдсэн орцуудаа дээрээс нь нэмж хийгээд холино. Ингээд л амтат салат бэлэн болох нь тэр.



Monday, December 14, 2015

Эрчүүдийн өчил: Заяаны ханиа би ингэж таньсан




Ганц бие бүсгүйчүүдийн хувьд заяаны ханиа таних, олох гэдэг томоохон асуудал. Асуудал гэдэг нь муу утгаараа биш шүү. Ер нь энэ л миний хань болох хүн, насан туршийн минь хайр мөн байна гэж яаж мэддэг юм бол? Гэрлэх санал тавих шийдвэрийг юунд үндэслэж гаргадаг юм бол? Үүнийг эрчүүдээсээ асуулаа. 
1. Эхнэр бид хоёр арван жилдээ нэг сургуульд сурдаг байсан юм. Тухайн үедээ бараг танихгүй шахам байсан л даа. Харин сургуулиа төгсөөд ажил дээр гарсныхаа дараа нэг өдөр кофе уух санаатай 13-р хороололд байдаг Coffee shop руу ортол манай хүн тэнд ажилладаг байж таарсан юм. Ингэж тааралдана гэж санаа ч үгүй. Тэнд ажилладагийг нь мэдчихээд тарахыг нь хүлээж байгаад хотоор баахан зугаалсан даа. Зайсан дээр гарчихаад зайрмаг авч идэцгээсэн маань сэтгэлд хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн. Тэр өдрөө л би энэ бүсгүй миний заяаны хань мөн гэдгийг олж харсан. Маш их татагдаж, миний хайж байсан, надад тохирох, миний хүсэж байсан бүх зүйл түүнд минь байсан. Тэгээд л хайрын үгээ хэлээд хайраа илчилсэн. Одоо хөөрхөн охинтой болоод амьдрал минь үнэхээр сайхан байна. Эхнэр минь замыг минь гэрэлтүүлж, охин минь амьдралын эрч хүч, аз жаргалыг өгч байна даа. (29 настай Т) 
2. Ер нь бүх зүйл цаанаасаа зохион байгуулалттай байдаг юм шигээ. Анх эхнэртэйгээ танилцсан маань, утсаа тохиолдоор солилцсон маань гээд л. Анхны болзоонд уран зургийн үзэсгэлэн дээр урьж байсан юм. Түүнтэй уулзахад их сайхан сэтгэгдэл төрж байсан. Нэг л дотно, угийн таньдаг хүн ч юм шиг мэдрэгдэж билээ. Анхандаа зүгээр найзын харилцаатай байснаа нэг л мэдэхэд өөр гүн харилцаатай болсон байсан даа. Одоо тэр минь миний хүүгийн ээж, амьдралын минь хань. (27 настай Е) 
3. Анх ажилд орсон газар маань ажилладаг эмэгтэй байсан юм. Түүнд маш хүчтэй татагдаж эхэлсэн. Анхандаа намайг найзаа л гэж боддог байсан гэсэн. Харин би анх хараад л татагдаж, ааш зангаас эхлээд бүх зүйл нь таалагдаж байсан. Ажилдаа явах болгондоо догдолж, өдөр болгон хоцрохгүй тэрнээс эрт очих гэж хичээдэг болсон. Өдөр болгон хамт байдаг байсан ч гэсэн амралтын өдрөөр тэрнийг ажиллаж байвал хэчнээн ядарсан ч хамаагүй хамт байхыг бодож ажиллана. Одоо бид хоёр үерхээд жил гаран болж байгаа ч урьдын адил байнга л хамт байхыг хүсч догдолдог хэвээрээ шүү. (25 настай А) 
4. Оюутны дотуур байранд амьдардаг байхдаа хайртыгаа анх харж байсан юм. Тэгэхэд надад бүх зүйл нь таалагдаж байсан болохоор энэ охинтой л заавал үерхэнэ гэж бодогдож байсан. Тэрнээс хойш байнга тааралдах гэж, нүдэнд өртөх гэж янз бүрээр л үздэг болсон. Анх хараад л сайн болсон ч танилцах боломж гардаггүй байлаа. Харин нэг өдөр хэсэг хүүхдүүд цугларч тоглохоор болоход л танилцах боломж гарсан юм даа. Танилцаад гарыг нь барих үед хамгийн их догдолж байсан. Анхны болзоондоо урианд элдэв юмны талаар ярилцаад л, гарнаас нь чанга атгаж байгаад нэг чулуу өгсөн юм. Түүнд маань ивээл чулуу бас дээр нь би чамд хайртай гээд биччихсэн хэхэ. Энэ үеэс хойш бид хоёр аз жаргалтай 6 жилийг ардаа үджээ. (28 настай С) 5. Би хайртыгаа зүүдэлсэн шд. Өмнө нь би нэг найз охинтой байсан юм л даа. Тэгээд нэг шөнө би гэртээ зурагт үзээд дэргэд нэг жирэмсэн бүсгүй юм индүүдээд сууж байгаагаар зүүдэлсэн юм. Тэгээд тухайн үеийн найз охиндоо зүүдээ яриад тэр эмэгтэй нь чи биш байсан гэсэн чинь зөндөө уурласан болохоор зүүдээ сайн саначихсан байсан. Тэгэж байгаад дараа нь бид нартай найз гээд л явдаг байсан нэг охинтой дотносож эхэлсэн юм. Тэгээд тэвэрсэн чинь надад тийм нэг танил, мансуурмаар ч юм шиг гоё дотно мэдрэмж төрсөн. Тэгээд бид хоёр үерхэж эхлээд нэлээд хэдэн сарын дараа өнөөх зүүд маань яг миний нүдэн дээр биелсэн. Хамгийн сонирхолтой нь найз охин маань намайг бас зүүдэлж байсан гэдгээ хэлсэн. Үнэхээр л учрах ёстой хүмүүс байгаа биз дээ? (26 настай)